Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НОРОВСАМБУУ Содномжамцын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НОРОВСАМБУУ Содномжамцын
/1929/. Өвөрхангай аймгийн Богд сум. МУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1993-04-15. №61/.
    МУИС-ийг 1956 онд дүүргэж, тэндээ багшилж, 1963 оноос гүн ухааны тэнхмийн эрхлэгч, 1979 оноос Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирлыг хавсарч, 1988 оноос Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Нийгмийн ухааны салбарын даргаар ажилласан байна. “Капитализмын өмнөх харилцаа ноёрхсон орнууд дахь ардчилсан ба социалист хувьсгалын харьцаа, онцлог” /БНМАУ-ын жишээгээр/ сэдвээр 1962 онд философийн ухааны дэд доктор, “Капиталист биш хөгжлийн замын философи-социологийн асуудлууд” сэдвээр 1973 онд философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1965 онд дэд профессор, 1976 онд профессор цол хүртсэн байна. “Капитализмын өмнөх харилцаа ноёрхож байсан орнуудад ялсан ардчилсан ба социалист хувьсгалын харьцаа, онцлогууд”, их, дээд сургуульд үзэх “Логик” сурах бичиг зэрэг олон бүтээл туурвижээ. МУИС-д гүн ухааны салбарыг санаачлан байгуулагчдын нэг бөгөөд түүний удирдлагаар тус салбар олон удаа төгсөлт хийж, олон арван философич мэргэжилтнийг төрүүлсэн байна. Мөн гадаад, дотоодын олон эрдэмтний эрдмийн ажлыг удирдан хөтөлжээ. Монголын гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны сургалт, судалгааны оргилуудын нэг гэж үздэг байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats