Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛУВСАНЖАВ Чойживын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАНЖАВ Чойживын
/1930-1998/. Өвөрхангай аймгийн Өлзийт сум. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1992-10-26. №145/.
    Улаанбаатар хотод УБДС-ийг 1953 онд тоо физикийн багш мэргэжлээр, БНХАУ-д Бээжингийн их сургуулийг 1960 онд хятад хэлний мэргэжлээр төгсчээ. “Монгол хэлний өвөрмөц хэллэг” сэдвээр 1966 онд хэл бичгийн ухааны дэд доктор, “Монгол-англи  хэлний үгийн бүтцийн харьцуулсан судалгаа” сэдвээр хэл шинжлэлийн шинжлэх ухааны докторын зэргийг 1972 онд хамгаалжээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийн багш, захирал, Гадаад явдлын яамны дорно дахины хэлтэст референт, 1961 оноос насан өөд болтлоо МУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллажээ. “Хэл иргэншил” дээд сургуулийн захирлаар 1993-1998 онд хавсран ажилласан байна. Энэ хооронд Чех улсын Прага хотын Карлын их сургуульд 1977-1980 онд, Японы Токиогийн Гадаад хэлний их сургуульд 1989-1992 онд, Тайваны Жэнгжи их сургуульд 1996-1997 онд уригдан багшилсан байна. 7-8 дугаар ангийн багш, сурагчдад зориулсан “Монгол бичгийн сурах бичиг”, “Монгол бичгийн багшийн сурах бичиг”, манж, герман, орос, чех, англи зэрэг хэлний 10 гаруй толь бичиг, сурах бичиг, ярианы дэвтрүүд зохиож, гадаад хэл, хэл шинжлэл, угсаатны зүйн 100 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний 20 гаруй хуралд тавьсан илтгэл зэрэг 600 гаруй  хэвлэлийн хуудас бүтээлийг монгол, орос, англи, герман, латин, манж, хятад, япон, чех олон хэлээр туурвиж орчин үеийн Монгол хэл шинжлэл, Монгол, Дорно дахины судлалд бодитой хувь нэмэр оруулжээ. Дотоод, гадаадын олон зуун эрдэмтэн судлаачдыг удирдан ажиллаж эрдэм номын дөрөөнд хүргэсэн байна. Бусдын үг яриаг сонсох, хөдөөний хүнтэй ярих, хуучлах, тэднээс сонин, содон сайхан үг хэллэг олж авах дуртай, гадаад хэлийг хойш тавьж алгуурлалгүй нэг дайралтаар шууд, цаг мөчийг самбаачлан ашиглаж сурдаг, гадаад хэл сурахыг хүмүүст байнга зөвлөж, хэрхэн сурах аргыг зааж, дэмжлэг үзүүлдэг хүн байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн болон МУИС-ийн эрдмийн зөвлөл, хэл бичгийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл, Монголын хүмүүнлэгийн ухааны академийн гишүүнээр давхар ажиллаж байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Мөн Прагын Карлын их сургуулийн хүндэт профессор цол хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats