Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАВА Нанирагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАВА Нанирагийн
/1933-1994/. Увс аймгийн Хяргас сум. МУИС-ийн биологийн сургалт, эрдэм шинжилгээний институтийн багш байхдаа Гавьяат багш /1992-10-26. №145/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн Ломоносовын нэрэмжит улсын их сургуулийг 1959 онд биологич мэргэжлээр төгсчээ. Тэр цагаас хойш МУИС-д нас бартлаа тасралтгүй багшилжээ. Монгол орны мэрэгч амьтдын биологи, орчил зүйн талаар олон жил судалж “Монгол орны зурамны биологи” сэдвээр 1970 онд  биологийн ухааны дэд докторын , “БНМАУ-ын бэлчээрийн гол хортон мэрэгчийн экологийн судалгаа” сэдвээр 1986 онд биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1991 онд Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. 1988 онд профессор цол хүртжээ. “Монгол орны зурамны биологи”, “БНМАУ-ын бэлчээрийн гол хортон мэрэгчийн экологийн судалгаа”, “Хөвчтөн амьтдын түүхэн хөгжлийн тойм”, “Амьтан судлал”, “Хүний биеийн анатоми, физиологи”, “Үлийн цагаан оготно, түүнтэй тэмцэх арга зүй” зэрэг 10 гаруй ном, товхимлыг дангаараа болон бусадтай хамтран бичиж, эрдэм шинжилгээний 150 илүү өгүүллийг дотоод, гадаадад хэвлүүлж, эрдэм шинжилгээний 10 төслийг боловсруулж практикт хэрэгжүүлсэн байна. Сургалтад зориулж сээр нуруутан, хөхтөн 2000 гаруй амьтны үзмэрийн сантай музей байгуулжээ. Ховд, Тэс голд минж шилжүүлэн үржүүлж, Төв Азийн устаж байсан минжийг хамгаалсан байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats