Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СОДНОМ Намсрайн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СОДНОМ Намсрайн
/1923-2002/. Завхан аймгийн Жавхлант сум. ШУА-ын Физик техникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан байхдаа Гавьяат багш /1992-10-26. №145/.
    МУИС-д 1942-1946 онд, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн их сургуулийн аспирантурт 1949-1953 онд суралцаж төгсчээ. Физик математикийн багш мэргэжилтэй. Физик математикийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан, энэ салбарын манай улсын анхны эрдэмтэн байжээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, 1975 онд жинхэнэ гишүүнээр сонгогджээ. МУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээс эхлэн ректор хүртэл, Шинжлэх ухааны байгууллагад эрдэм шинжилгээний дэд ажилтнаас Академийн ерөнхийлөгч хүртэл 50 гаруй жил, үүний дотор ЗХУ-ын Дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны дарга болон ЗХУ-ын Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн дэд захирлаар 3 удаа сонгогдон ажилласан байна. Мөн Монголын Энхтайвны хорооны дарга, орлогч дарга, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн шагнал эрхлэх хорооны дарга зэрэг төрийн  болон төрийн бус байгууллагын дарга, ерөнхийлөгч, гишүүний сонгуульт үүрэг гүйцэтгэж байжээ. Дубнад ажиллах хугацаанд эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг институтэд Монголын эрдэмтдийг бэлтгэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн санаачилга гарган ажиллажээ. МУИС-д Цөмийн шинжилгээний лаборатори, Биофизикийн лаборатори, Геофизикийн оргил зэрэг сургалт, эрдэм шинжилгээний нэгжүүдийг санаачлан бий болгож, МУИС-ийн дэргэд Политехникийн дээд сургууль байгуулсан нь өргөжин бие даасан их сургууль болжээ. ШУА-д Физик техник, Математикийн хүрээлэнг үүсгэн байгуулах, судалгаа шинжилгээний чиглэлийг тогтоох, мэргэжилтэй боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Цөмийн физикийн суурь болон хавсарга судалгаагаар эрдэм шинжилгээний ажлыг олон жил хийж “Атом, цөм, цөмийн энерги” зэрэг эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл туурвин бичиж, их, дээд сургуулийн хэд хэдэн сурах бичиг зохиож, орчуулж, МУИС, Эрхүүгийн их сургуулийн хамтарсан Хөвсгөлийн шинжилгээний экспедицийн цуврал бүтээлүүд, “Хөвсгөл нуур” атлас, БНМАУ-ын Үндэсний атласын Монголын талын ерөнхий редактороор ажилласан байна. Монгол Улсын нэрийг дэлхийн шинжлэх ухааны тавцанд гаргахад жинтэй хувь нэмэр оруулсан, манай байгалийн шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн бөгөөд Англи, АНУ-д хэвлэгддэг “Дэлхийд хэн нь хэн бэ”, “Азид хэн нь хэн бэ” хэмээх лавлахууд болон ЗХУ-д хэвлэгдсэн олон улсын физикч эрдэмтдийн лавлах номонд нэр нь орж, намтар нь бичигдсэн нэрт эрдэмтэн байжээ. Цөмийн физикийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар үр бүтээлтэй ажилласан бөгөөд ганцхан жишээ дурдахад цөмийн активацын аргаар зэсийн найрлага тодорхойлох шинэ арга боловсруулан батлуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал дахь мөнгөний агуулгын хэмжээг тогтоосныг Гадаад худалдааны яам /хуучин нэрээр/-ны тодорхойлсноор үзвэл 1980 оноос эхлэн жил бүр 5,5 сая төгрөгийн нэмэгдэл ашгийг улсад оруулах тооцоо гарчээ. Ардын Их хурлын депутатаар 4 удаа сонгогдож, МАХН-ын XVI, XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Дэлхийн энхтайвны байгууллагын 20, 30 жилийн ойн хүндэт медаль, Энхтайвны байгууллагуудын “Мөнгөн од” шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats