Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАГДАРСҮРЭН Ядамсүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГДАРСҮРЭН Ядамсүрэнгийн
/1925-1995/. Архангай аймгийн Тариат сум. Цэцэрлэгийн багшийн сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1981-07-09. №233/.
Дунд сургууль, Улаанбаатар хотод Багшийн институт, УБДС төгссөн, түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 1944 оноос Архангай аймгийн Цахир суманд багш, Батлах хамгаалах яаманд номын багш, 1961-1971 онд Архангай аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга, 1971-1977 онд Улаанбаатар хотын Багшийн сургуульд багш, 1977-1990 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийн захирлаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Боловсролын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөснийхөө тэн хагасыг багшлах боловсон хүчин бэлтгэхэд зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, боловсролын удирдах ажилтан байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats