Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОМБОСҮРЭН Даваагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОМБОСҮРЭН Даваагийн
/1924-1990/. Сэлэнгэ аймгийн Зэлтэр сум. Улаанбаатарын хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал байхдаа Гавьяат багш /1981-07-09. №233/.
Бага, бүрэн бус дунд сургууль, Улаанбаатар хотын Багшийн сургууль, багш нарын оройн дээд сургууль, УБДС-ийг төгсчээ. Түүхийн багш мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Түшиг цагааннуур, Алтанбулаг, Хушаат сумын бага сургуульд багш, цэргийн газар ерөнхий эрдмийн багш, Улаанбаатар хотын Багшийн сургуулийн захирал, 1962 оноос нийслэлийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн захирал, нийтдээ боловсролын салбарт 49 жил ажилласны 30 гаруй жилд нь захирлаар ажилласан залуу үеийг сурган хүмүүжүүлэх, сургуулийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх арвин баялаг туршлагатай боловсролын шилдэг удирдах ажилтан байжээ. Түүний захирал байсан үед 10 жилийн нэгдүгээр сургууль сурлагын 98,1-99,6 хувийн амжилтыг тогтмол үзүүлж, чанарын түвшинг 71 хүргэсэн, математикийн 16, монгол хэл бичгийн 8 удаагийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн, 10 дугаар анги төгсөгчдийн 92-96 хувь нь их, дээд сургуульд элссэн, улсын анхны улсын тэргүүний сургуулийн цол мандатыг авсан байна. МАХН-ын XV их хурал, МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, МҮЭ-ийн Төв зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медиалаар тус бүр хоёр удаа, мөн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats