Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САНЖАА Долгоржавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНЖАА Долгоржавын
/1932-2000/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум. Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1981-06-26. №190/.
Улаанбаатар хотод Багшийн сургуулийг 1950 онд, МУИС-ийг 1954 онд төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Их сургууль төгссөнөөсөө хойш Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуульд 1997 он хүртэл тасралтгүй ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Тайлбартай дасгал, нэгдмэл хичээлийг үзүүлэн материалтай нягт холбож цогцолбор сургалтын аргыг бий болгосон арга ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлбэл зохих тэргүүн туршлага болж олон багш үйл ажиллагаандаа хэрэглэж үр дүнд хүрчээ. Сургуульдаа байгуулсан монгол хэл бичгийн кабинет нь номын сангаас дутахгүй арвин баялаг сан хөмрөгтэй болжээ. Гавьяат багш алдар цол хүртэх хүртэлх хугацаанд заасан хичээлээрээ 26 жил, даасан ангиа 25 жил дараалан 100 хувийн амжилттай сургаж, даасан анги нь монгол хэлний олимпиадад аймагтаа жил бүр нэг, улсад гурван удаа IV, нэг удаа V байр эзэлж, нэг ч сурагч анги улираагүй, завсардаагүй,  гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй явж иржээ. Ардын Их хурлын депатутаар сонгогдож, МАХН-ын XVI, XVIII, Монголын багш нарын IV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats