Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
КАМБАР Умирбекийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

КАМБАР Умирбекийн
/1921-1986/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум. Намын дээд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1981-04-23. №169/.
Улаанбаатар хотын Санхүү, эдийн засгийн техникумд 1938 онд хоёр жил суралцаад ЗХУ-д /хуучин нэрээр/ Эрхүүгийн дээд сургуулийн бэлтгэлд орж, улмаар Багшийн дээд сургуульд шилжин суралцаж 1947 онд төгсчээ. 1957-1961 онд Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцан “БНМАУ-ын шилжилтийн үе ба түүний зарим онцлог” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг хамгаалжээ. 1947-1957 он, 1962 оноос Намын дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгчээр нас бартлаа ажилласан бөгөөд энэ хооронд 1961-1962 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллажээ. 1974 онд профессор цол хүртсэн байна. Нам, улсын удирдах боловсон хүчин бэлтгэхэд олон жил хүч зүтгэл, эрдэм мэдлэгээ зориулсан багш, улс төрийн эдийн засгийн ухааны сэдвээр олон арван бүтээл туурвисан нэрт эрдэмтэн байжээ. “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats