Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛУВСАНВАНДАН Шадавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАНВАНДАН Шадавын
/1910-1983/. Баянхонгор аймгийн Өлзийт сум. МУИС-ийн профессор байхдаа Гавьяат багш /1980-01-18. №22/, төрийн шагналт /1971/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн рабфакт очсон боловч нударганы хүүхэд хэмээн буцаан татагдсан учир уртаашаа гуравхан жил суралцжээ. Харин бие дааж мэдлэгээ зузаатган 1930 оноос Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургууль, Улаан-Үдийн монгол рабфакт багш, 1934-1945 онд Ардыг гэгээрүүлэх яамны хэвлэлийн тасаг, Улсын хэвлэлийн газар, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухаан /хэл зохиолын/-ы тасаг, МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллажээ. 1945-1961 онд МУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллахын сацуу 1947-1948 онд Монголын зохиолчдын хорооны даргын үүргийг давхар гүйцэтгэсэн байна. 1961 оноос МУИС-д багшлангаа эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж Англи улсад Лийдсийн, БНХАУ-д Бээжингийн их сургуульд багшилсан байна. 1945 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд суралцан төгсөөд МУИС-д ЗХУКН-ын түүхийн багш болж, улмаар хэлний шинжлэлийг дагнасан байна. Монгол хэлний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгсийн сан, үсэг зүй гэх зэрэг олон талыг хамарсан бүхэл бүтэн цогц судалгаа хийж, ерөнхий боловсролын дунд сургуульд үзэх монгол хэлний сурах бичгүүд /1939, 1953, 1956/ болон “Орчин цагийн монгол хэл” /1961/, “Орчин цагийн монгол хэлний бүтэц” /1971/, “Монгол хэлний үг, нөхцөл хоёр” /1968/ зэрэг бүтээлүүд туурвин, фонемын тогтолцооны харьцангуй онолыг үндэслэсэн манай хэлбичиг судлалын нэрт эрдэмтэн байжээ. 1961 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдож, дээрх бүтээлээрээ төрийн шагнал хүртжээ. Ардын Их хурлын депутат, Дэлхийн энхтайвны зөвлөлийн гишүүн, Энхтайвныг хамгаалах Монголын хорооны тэргүүлэгчээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats