Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПҮРЭВХҮҮ Баянжаргалын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВХҮҮ Баянжаргалын
/1924-1997/. Завхан аймгийн Нөмрөг сум. Дархан хотын Политехникумын захирал байхдаа Гавьяат багш /1975-08-19. №176/.
Улаанбаатар хотод Багшийн институт төгсчээ. Бага сургуулийн багш, Улаанбаатар хотын Гэгээрлийн хэлтсийн байцаагч, тасгийн дарга, Дундговь аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга, Политехникумын багш, мөн сургуулийн Дархан хот дахь салбарын захирал, Дархан хотын Барилгын техникумын захирал, мөн хотын Сургалт арга зүйн кабинетын эрхлэгч зэрэг ажлыг  тасралтгүй 40 шахам жил хийгээд 1984 онд насны тэтгэвэрт гарчээ. Боловсролыг хөгжүүлэх, төрөл бүрийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд бүхий л мэдлэг чадвар, хүч зүтгэлээ зориулсан ахмад багш, туршлагатай удирдах ажилтан байжээ. Политехникумын захирал байхдаа оройн сургуулийг төсөв зардалгүйгээр байгуулж хичээллүүлэн 100 хүнийг суралцуулж 40 хувийг 4, 7 дугаар ангийн боловсролтой болгожээ. Мөн дөрвөн лаборатори, 24 кабинет, хоёр мастерын газар байгуулж сургалтын материаллаг баазыг сайжруулсан байна. Түүний үед энэ сургууль Засгийн газрын Хүндэт жуух бичгээр хоёр удаа шагнуулжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Монголын багш нарын III, IV их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats