Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СУГИР Гаажидын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СУГИР Гаажидын
/1937-2002/. Дорноговь аймгийн Сулинхээр /Хатанбулаг/ сум. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын бага сургуулийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1971-06-30. №108/.
1944-1952 онд бага, дунд сургууль, 1952-1956 онд Улаанбаатар хотын Багшийн сургуульд суралцаж, бага ангийн багш мэргэжилтэй болжээ. Хөдөлмөрийн гараагаа 1956 онд Налайх хотын сургуульд багшаар эхэлж, Дорноговь аймгийн Зүүнбаян, Хөвсгөл, Сулинхээр, Хатанбулаг сумын сургуульд багш, захирлын албыг насны тэтгэвэрт гартлаа 40 гаруй жил хашсан байна. Хатанбулаг сумын сургуульд захирал байхдаа хуучин материал, тоног хэрэгсэл сэлбэн ашиглаж сургуулиа цахилгаантай, техникийн кабинеттай, радио узельтэй болгож, фото аппаратаар хичээлийн диафильм, хуучирсан зайг сэргээн цэнэглэж үзүүлэн таниулах хэрэгслийн гэрэлтүүлэг хийж, сургуулиа тохижуулсан нь хөдөөгийн ахуй нөхцөлд техник хэрэгсэл нэвтрүүлж сургалтад ашиглах алхам болсон учир ерөнхий боловсролын сургуулиудад заавал нэвтрүүлэх туршлага болж байжээ. Энэ нь сурагчдыг техникт сонирхолтой, хичээлийг чанар өгөөжтэй болгоход тустай болсон байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats