Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АКТЫШХАН Үркиний
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АКТЫШХАН Үркиний
/1922/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум. Баян-Өлгий аймгийн төвийн I дунд сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1971-06-30. №108/.
1936 онд бага сургуульд орж суралцан дөрөвдүгээр анги төгсөөд уг сургуульдаа багш болж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны дараахан Зөвлөлт Казакстанаас мэргэжилтнүүд ирж багш нарын сургалт зохион байгуулсанд сууж багш мэргэжилтэй болсон бөгөөд 1966 онд мэргэжилд дээшлүүлэх шалгалт өгч 5-7 дугаар ангид казак хэл, уран зохиол заах эрхтэй болсон байна. Зөвлөлт Казакстаны багш нарын хурдан унших, зөв бичиг чадвар олгодог, Монгол багш нарын бие даасан ажлыг бичгээр хийлгэдэг, үг хэллэг баяжуулдаг зэрэг туршлагыг ажилдаа нэвтрүүлж үр дүнд хүрчээ. Казак сургуулийн нэг, гуравдугаар ангид үзэх “Казак хэл зүй”, малчдад дөрөвдүгээр ангийн боловсрол олгоход зориулж “Суурийн хүмүүжил” сурах бичиг зохиолжээ. Баян-Өлгий аймгийн төв, хөдөөгийн сургуулиудад олон жил багш, захирлаар ажиллаж орон нутагт боловсролын байгууллагыг үүсгэж хөгжүүлэх, хүүхэд багачуудыг сургаж хүмүүжүүлэх, ард түмнийг гэгээрүүлэн соёлжуулахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад багш, сурган хүмүүжүүлэгч ажээ. МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats