Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
РАВДАНЖАМЦ Доржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАВДАНЖАМЦ Доржийн
1920-1992/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын бага сургуулийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1971-06-30. №108/.
Гэрийн сургалтаар бичиг үсэг сурснаа түр сургуулиар бататгасан, хожим Улаанбаатар хотын Багшийн сургуульд эчнээгээр суралцаж төгсчээ. Өмнөговь аймагтаа сүм хийд, лам нар, язгууртнуудаас хураагдсан мал, эд хөрөнгийг худалдах газрын эрхлэгчээр ажиллаж байгаад 1939-1944 онд ардын цэргийн албыг хаажээ. Цэргээс халагдсан жилээсээ эхлэн Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханхонгор, Даланзадгад сумын сургуулиудад 1990 он хүртэл багш, эрхлэгч, захирал, зөвлөх багшаар тасралтгүй ажилласан байна. Ханхонгор, Даланзадгад сумын сургуулийн захирал байхдаа сургуулиа бүх талаар хөгжүүлэн улсын тэргүүний сургууль болгосон байна. Ханхонгор сумын сургуульд захирал байхдаа 1963-1970 онд жил дараалан сургуулиараа сурлагын 100 хувийн амжилт үзүүлжээ. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats