Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САЙНБУЯН Мэнгэтийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САЙНБУЯН Мэнгэтийн
/1913-1997/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум. Багшийн сургуульд багш байхдаа Гавьяат багш /1951-10-17. №86/.
11 настайдаа 1923 онд бага сургуульд орж, 1931 оноос ЗХУ-д /хуучин нэрээр/ рабфакт хоёр жил сурч, 1959 онд МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгсч, 1963 онд Алма-Атагийн Абайн нэрэмжит сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургуульд мэргэжил дээшлүүлжээ. 1934 оноос Улаанбаатар хотод Хүн эмнэлгийн техникум, нэгдүгээр сургууль, Багшийн сургууль, Намын дээд сургууль, МУИС, Шарын гол дахь Усны аж ахуйн техникумд багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллажээ. Ерөнхий боловсроын дунд сургуульд физик заах аргын хоёр дэвтэр зөвлөмжийг бусадтай хамтран зохиож, нарны энергиэр ажилладаг халуун усыг Дундговь аймгийн Сүм хөх бүрдийн амралт зэрэг газруудад байгуулсан зэргээр сэргээгдэх эрчим хүчний талаар судалгаа, арга зүйн нэлээд ажил хийсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats