Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАГДАР Эрдэнэбаатарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГДАР Эрдэнэбаатарын
/1915-1978/. Дорнод аймгийн Баянтүмэн сум. Шаамарын жимсний станцын дарга байхдаа Гавьяат багш /1951-10-17. №86/, төрийн шагналт /1964/.
1926-1930 онд бага сургууль, 1931-1932 онд Улаанбаатар хотод эвлэлийн идэвхтний дамжаа, 1934-1935 онд нам, улсын төв сургууль, 1944-1947 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1947-1949 онд УБДС-д суралцаж төгсчээ. Биологийн багш мэргэжилтэй. 1930-1933 онд Баянтүмэн /Чойбалсан/-ий хоршооны ангид бичээч, нарийн бичгийн дарга, орлогч дарга, 1933-1934 онд Дорнод аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, 1935-1941 онд нам, улсын төв сургуульд багш,1941-1944 онд Худалдааны техникумд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 1947-1951 онд Намын шинэ хүчний дээд сургуульд багш, 1952-1954 онд Мал аж ахуйн яамны Сонгино дахь жимсний салбарын эрхлэгч, 1954 оноос Хөдөө аж ахуйн яам, Шинжлэх ухааны академийн харьяа Шаамар дахь жимс, жимсгэнийн эрдэм шинжилгээний төв станцын дарга, эрдэм шилжилгээний зөвлөх ажилтнаар нас эцэслэтлээ ажиллажээ. 1940-өөд оны сүүлчээс жимс, жимсгэнэ тариалах талаар сонирхон судалж, хэвлэлд сурталчилгааны өгүүлэл бичиж байгаад Сэлэнгэ аймгийн Шаамар нутгийг сонгож 1954 оноос тариалах ажилд өөрөө гардан оролцож, удирдан зохион байгуулж, улмаар зөгийний аж ахуйтай хослон эрхлэх болгож өргөжүүлсэн, Монголд жимс, жимсгэнийн аж ахуйг үндэслэгчийн нэг байжээ. Энэ учир төрийн шагнал хүртжээ. МАХН-ын XIII, XIV  болон МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, МҮЭ-ийн Төв зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ. Ахмад багш, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэрт зүтгэлтэн энэ хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats