Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖҮРМЭД Лхаасүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖҮРМЭД Лхаасүрэнгийн
/1896-1984/. Дорнод аймгийн Халхгол сум. Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд багш байхдаа Гавьяат багш /1949-02-04. №08/.
Хүүхэд ахуйдаа гэрийн багшаар заалган бичиг үсэг сурч, хошууны тамгын тал бичээч, аймгийн яам /захиргаа/-нд туслах, жинхэнэ бичээчийн ажил хийж байгаад 1923 онд нийслэл Хүрээнд оюутны сургуульд суралцаж төгссөн учир түүнд “Монгол Улсын ардын засгийн сургуулийн хэргийг хавсран захирах Дотоод явдлын яамнаас тамга дарсан батлах бичиг шийтгэн олгожээ. Энэ батлах бичигт “Эдүгээ Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошууны Жүрмэдийн бие арван гуравдугаар он, дөрвөн сарын арван хоёронд Нийслэл Хүрээний оюутны сургуульд орж мөн арван гуравдугаар он, наймдугаар сарын наймны өдөр хүртэл тус сургуульд заан сургаж бүхий монгол бичиг ба үсгийн дүрэм хийгээд элдэв ухааны товчийг номлосон зэрэг зүйлсийг дурдсан хугацааны дотор нэгд нэгэнвэр ухамсарлан сонсож, сургуулиа нэгэнт шалгагдан төгссөний тулд Монгол Улсын бага сургуулийн багш болох эрх олгож, үүний тулд тамга дарсан илэрхийлж батлах бичиг шийтгэн олгов. Олноо өргөгдсөний арвангуравдугаар оны аргын улирлын найман сарын хорин найман. Дугаар 1” гэжээ. Ингээд үлгэр жишээ бага сургуульд дарга сургагчаар томилогдон очсоноос хойш бага, дунд сургууль, мал эмнэлгийн сургууль, худалдааны техникум, МУИС-д нийтдээ 31 жил багшилжээ. Ардын боловсролыг хөгжүүлэх, өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд ухамсарт бүх амьдрал, мэдлэг чадвараа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats