Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАРАВНЯМБУУ Цэрэнпилийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРАВНЯМБУУ Цэрэнпилийн
/1909-1981/. Оросын Буриадын Хилго нутагт төрсөн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат. Багшийн сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1942-07-25. №39/.
    Тройцкосавск буюу Дээд шивээ хотод орос бага сургуульд сурч байгаад 1922 оноос Алтанбулагийн орос бага сургуульд шилжин ирж, улмаар тэндхийн монгол дунд сургууль, Улаанбаатар хотод багшийн түр дамжаа, 1942-1946 онд МУИС-д суралцаж төгсчээ. 1929-1934 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Баянзүрх уулын хошуу, мөн аймгийн болон Өвөрхангай аймгийн төвийн сургуульд багш, захирал, 1934 оноос Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль, 1937 оноос Багшийн сургуульд математикийн багш, хичээлийн эрхлэгч, 1946 оноос “Багш” сэтгүүлийн эрхлэгч, Гэгээрлийн яамны орлогч сайд, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн захирал, УБДС-д багш зэрэг алба ажлыг насны тэтгэвэрт гартлаа хашсан байна. Багшийн сургуульд ажиллаж байх үеэсээ ерөнхий боловсролын дунд сургуульд үзэх алгебрийн анхны сурах бичгийг зохиож, геометр, алгебрийн сурах бичиг, бодлогын хураамжуудыг орчуулсан нь 1960-аад оны эх хүртэл ашиглагджээ. Ардын боловсролын байгууллагыг хөгжүүлж бэхжүүлэх, өсвөр, залуу үеийг сурган хүмүүжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд ухамсарт бүх амьдралаа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. Сүхбаатарын одон, гурван удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats