Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АКИМ Готовын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АКИМ Готовын
/1942/. Дорнод аймгийн Матад сум. Үндэсний номын сангийн захирал байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-11-24.№104/.
    1966 онд УБДС-ийн орос хэл, утга зохиолын ангийг төгсчээ. 1966-1969 онд УБДС-д утга зохиол, орчуулгын багшаар ажиллаж байгаад хэвлэл мэдээллийн байгууллагад шилжиж 1969-1999 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүл, МРТУХ-ны хэвлэлийн нэгдсэн редакци, “Ил товчоо” сонинд орчуулагч, ахлах редактор, ерөнхий эрхлэгч, эрхлэгчээр ажиллажээ. 2000-2005 онд “Соёл Эрдэм” дээд сургуульд гүйцэтгэх захирал, тэнхмийн эрхлэгчийн, 2005 оноос одоогийн албыг хашиж буй ажээ. Зохиолч, орчуулагч тэрбээр Л.Гумилевын “Хар домог”, Ч.Айтматовын “Цаазын тавцан” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалын үндсийг Монголд анх тавьж “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг 4 номыг эмхэтгэж хэвлүүлсэн байна. Мөн “Цэцэн билгийн сувд эрхи” (англи-монгол, монгол-англи цэцэн үгийн толь), “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол” зэрэг 14 ном туурвисан байна. Хоёр ном ариутган шүүсэн ба нэлээд ном, өгүүлэл нь гадаадад хэвлэгджээ. “Ил товчоо” сониныг анх санаачлан гаргаж Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Үндэсний номын сангийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, үнэт ховор ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үндэсний бичиг үсгийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй ажээ. 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1988 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats