Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАЛХЖАВ Хорлоогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАЛХЖАВ Хорлоогийн
/1911-1990/. Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум. Багшийн сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1942-07-25. №39/.
    Хэнтий аймгийн бага сургуулийг 1928 онд, Улаанбаатар хотын багшийн сургуулийг 1929 онд, МУИС-ийг 1949 онд төгсчээ. 1929-1945 онд хот, хөдөөгийн бага, дунд сургууль, Багшийн сургуульд, 1949-1951 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр сургуульд, 1951-1962 онд УБДС-д, 1962-1969 онд нийслэлийн 21 дүгээр сургуульд, 1971-1975 онд Москвагийн их сургуульд, 1969-1971, 1975-1983 онд МУИС-д багшлаад насны тэтгэвэрт гарсан байна. Багшлахын сацуу эрдэм шинжилгээний ажлыг үр бүтээлтэй хийж “Дунд сургуульд тийн ялгал заах арга” сэдвээр 1958 онд сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалж, бага, дунд, их, дээд сургуулийн сурагчид, оюутнуудад зориулсан олон сурах бичиг зохиож, өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлст ухамсарт амьдралаа зориулсан, соён гэгээрүүлэх ажлын тулгын чулууг тавилцсан гавьяатай хүн байжээ. Дэд профессор цол хүртэж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats