Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ИХБАЯР Лувсанцэрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ИХБАЯР Лувсанцэрэнгийн
/1950/. Улаанбаатар хот. “UBS” телевизийн зураглаач байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-10-27.№72/.
    Бүрэн дунд боловсролтой, кино операторч мэргэжилтэй. 1967-1968, 1971-1973 онд кабельмейстер, гэрэлтүүлэгчээр, 1973-1992 онд Телекино үйлдвэрт туслах операторч, кино операторчоор, 1992 оноос “UBS” телевизэд ахлах операторчоор ажиллаж байна. 1976 оноос эхлэн мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг, теле зохиомж, теле жүжиг, кино концерт, видео клип болон баримтат кинонд дагнан ажиллаж 40 гаруй баримтат кино, 13 кино концерт, видео клип, 5 жүжиг, олон арван теле зохиомжид зураглаачаар ажилласан байна. Үүнээс 1985, 1988 онд Телекино фестивальд “Өмнийн цэнхэр говь”, “Их нүүдэл” баримтат кинонууд зураглаачийн ажлаар тэргүүн байр, 1991 онд Москвагийн олон улсын ардын уран бүтээлийн “Радуга” наадамд “Дэмбээ минь дээ хөө” киногоороо Гран при шагнал зэрэг 4 удаагийн фестивальд тэргүүн байр эзэлж байжээ. “UBS” телевизийн тулгын чулууг тавилцагчдын нэг бөгөөд энэ хугацаанд “Хот гэдэг их айл”, “Хотын амьсгал” зэрэг олон нэвтрүүлэг бүтээжээ. “Монголын газарзүйн суваг” цуврал нэвтрүүлгийг санаачлан эхлэлийг нь тавьсан бөгөөд энэ нь 2003 оны шилдэг нэвтрүүлгээр шалгарч Ерөнхий сайдын өргөмжлөл хүртжээ. Төр, засгийн тэргүүнүүд гадаад орнуудад хийсэн айлчлалуудын зураглаачаар амжилттай ажиллаж байжээ. 2002 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats