Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СОНИНБАЯР Шагдарсүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СОНИНБАЯР Шагдарсүрэнгийн
/1952/. Дундговь аймгийн Говь-Угтаал сум. Монголын бурхны шашны их сургуулийн захирал байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-10-06.№57/.
    Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийг 1979 онд дүүргэжээ. Бурхны шашны эрдэм номын гавж цолтой. Гандантэгчилэн хийдэд 1979 оноос шавилан сууж хийдийн номын санч, орчуулагчаар ажиллаж байгаад 1985 оноос Монголын бурхны шашны их сургуульд багшилж, одоо захирлаар нь ажиллаж буй профессор ажээ. Бурхны шашны эрдэм ухааныг залуу хуврагуудад сургаж эзэмшүүлэхийн зэрэгцээ Энэтхэг, Түвд, Монголын шашин номын харилцааны түүх, Монголын номын мэргэдийн бүтээл туурвилын талаар судалгаа, шинжилгээ, орчуулга хийж эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвисан байна. Ийнхүү Монголын уламжлалт шашин, соёлын бичгийн өв дурсгал, номт мэргэдийн  бүтээл туурвилыг судлан сурвалжлах, үндэсний ёс заншил, зан үйлийг хойч үедээ өвлүүлэх үйлст оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж энэ хүндэт алдар цолыг хүртээсэн байна. Монголын зохиолчдын эвлэлийн болон Олон улсын монголч эрдэмтдийн холбооны гишүүн тэрбээр “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats