Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГҮРБАЗАР ШагдарсүрэнгийнГҮРБАЗАР Шагдарсүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГҮРБАЗАР ШагдарсүрэнгийнГҮРБАЗАР Шагдарсүрэнгийн
/1955/. Дорноговь аймгийн Иххэт сум. МҮТВ-ийн редактор байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-07-08.№13/.
    1979 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. 1977-1979 онд МЗЭ-ийн хороонд утга зохиолын ажилтан, Үлгэрийн танхимын эрхлэгчээр, 1979 оноос МҮТВ-д найруулагч, сэтгүүлч, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, редактораар ажиллаж буй ажээ. Ажиллах хугацаандаа 300 гаруй тайз, дэлгэцийн уран сайхны тоглолт, 50 гаруй ёслолын арга хэмжээ, 500 гаруй удаагийн телевизийн уран сайхны нэвтрүүлгийг бэлтгэж хөтөлсөн байна. Үүний дотроос “Дөрвөн бэрх”, “Намрын инээмсэглэл”, “Говийн ганц айл” зэрэг бие даасан цуврал болон бүрэн хэмжээний нийтлэлийн чанартай нэвтрүүлгүүд нь үзэгчдийн зүрх сэтгэлд оршсоор байдаг ажээ. Сүүлийн 10 гаруй жил үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг тайлбарлаж ард олондоо “морины Гүрбазар” гэж хүндлэгджээ. Тэрбээр жүжгийн зохиолч бөгөөд “Сэрүүн зүүд”, “Надаар тоглосон хайр” зэрэг 40 гаруй жүжгийн зохиол туурвин тайз, дэлгэцнээ амилуулжээ. “Шөнийн сүүдэр” жүжгээрээ 1992 онд олон улсын радио жүжгийн Гран при шагнал, “Нар мандахад домог жаргадаг” жүжгээрээ 2003 онд шилдэг жүжгийн шагнал хүртсэн байна. Яруу найрагч бөгөөд “Монголоороо гоёдог”, “Салхины хээ” зэрэг 100 орчим дууны шүлэг бичсэн, Монголын дууны яруу найрагт шинэчлэл хийж байгаа томоохон төлөөлөгчийн нэг ажээ. “Болор цом” яруу найргийн наадмын үзэгчдийн шагнал хоёр удаа хүртсэн тэрбээр 2000 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats