Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САМПИЛДЭНДЭВ Хорлоогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САМПИЛДЭНДЭВ Хорлоогийн
/1945/. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал  байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-06-23.№177/.
    1971 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1963-1966 онд МУИС-д лаборантаар, 1971 оноос Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчээр ажиллаж байгаад 1996 оноос захирлаар ажиллаж буй ажээ. Монголын орчин үеийн уран зохиол, аман зохиол судлалаар үр дүнтэй ажиллаж докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн байна. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх”, “Монгол ардын аман зохиол”, “Монголын соёлын түүх” /3 боть/ зэрэг хамтын бүтээл зохиоход оролцон нийтдээ ном, сурах бичиг 14, эрдэм шинжилгээний өгүүлэл 80, судлал, сурталчилгаа, шүүмжийн 180 гаруй өгүүлэл нийтлүүлсэн байна. Түүнчлэн ХХ зууны монгол зохиолчид цувралыг 99 ботиор хэвлүүлэх ажлыг санаачлан, эдүгээ 55-ыг нийтлүүлсний 10 гаруйг өөрөө бичжээ. Орчин үеийн уран зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Арав гаруй хүний эрдэм судлалын ажлыг удирдан хамгаалуулсан бөгөөд 1970-аад оноос их, дээд сургуулиудад багшилж буй ажээ. Өөрийн орны болон гадаадын олон төрийн бус байгууллагуудын сонгуульт үүргийг гүйцэтгэдэг байна. 1999 онд “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats