Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАМЪЯН Галсангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМЪЯН Галсангийн
/1936/. Дорноговь аймгийн Алтанширээ сум. “Монголын мэдээ” сонины сурвалжлагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-06-23.№175/.
    1956 онд Цэргийн ерөнхий сургууль, 1960 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Наймдугаар ангийн сурагч байхдаа “Нар шингэх зүгт” гэсэн материалыг “Пионерийн үнэн” сонинд нийтлүүлснээс хойш 53 жил сэтгүүлч, зохиолчийн хөдөлмөр эрхэлж буй ажээ. 1952-1962 онд дээд, дунд сургуульд суралцаж, эвлэлийн байгууллагад ажиллахдаа “Ялалт”, “Улаан-Од”, “Залуучуудын үнэн” зэрэг сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллан олон арван мэдээ, нийтлэл бичжээ. 1962 оноос “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар таймс”, “Монголын мэдээ” зэрэг сонинд сурвалжлагчаас эрхлэгч хүртэлх алба хашиж 30000 орчим мэдээ, материал нийтлүүлэн, “Хорьтын цагаан мөнгө”, “Чингис”, “Гал атгасан гар” зэрэг 10 ном хэвлүүлж, “Гавлай”, “Угтаал” зэрэг бүрэн хэмжээний хөгжимт драмын жүжиг бичиж Дорноговьд тоглуулж байжээ. Мөн хэд хэдэн кино зохиол бичсэн байна. 2003 онд “Оны шилдэг сэтгүлч” өргөмжлөл, Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэйшнл байгууллагын “2001 оны хүний эрхийн төлөө тэмцэгч сэтгүүлч” өргөмжлөл цом хүртэж, төрөөс 1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats