Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СУЛТАН Таукейн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СУЛТАН Таукейн
/1944/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Монгол Улсаас БНУУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-06-23.№174/.
    1966 онд ЭЗДС-ийг худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн, Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. 1966-1977 онд төв, хөдөөгийн худалдааны байгууллагуудад эдийн засагчаас эхлэн хэлтэс, газрын орлогч дарга, дарга хүртэл, 1977-1992 онд хот, район, аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгчээс Намын хорооны дарга хүртэл, 1992-2000 онд УИХ-д хоёр дахин сонгогдож гишүүнээр, 2000-2001 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2001 оноос элчин сайдаар ажиллаж буй ажээ. Төрийн болон төрийн бус байгууллагад олон жил санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа улс төр, нийгмийн зүтгэлтэн, дипломатч төдийгүй, эрдэмтэн зохиолч ажээ. 1960-аад оноос уран зохиолын нөр их хөдөлмөрт хүчээ сорин “Сүмбэр уулс”, “Хүслэн уул “зэрэг роман, “Аркалык” жүжиг, “Дээдсийн хүслэн” эссэ зэрэг ном туурвиж, жүжгүүд нь Баян-Өлгий аймгийн ХДТ-т тавигдсан байна. Уран бүтээлээ казах, монгол хоёр хэл дээр туурвидаг онцлогтойгоос гадна Ч.Лодойдамба, Б.Бааст, З.Сандгаа нарын монголын нэрт зохиолчдын бүтээлийг казах хэл дээр, Турк, Казахстаны болон Баян-Өлгий аймгийн зохиолчдын бүтээлийг монгол хэл дээр тус тус орчуулан, монгол, казахын ард түмний түүх соёлыг харилцан сурталчлахад чухал хувь нэмэр оруулж байна. Түүний зарим зохиолууд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсад хэвлэгджээ. “Дээдсийн хүслэн” эссэ туужаараа 2001 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал болон бусад зохиолоороо ч шагнал хүртэж байжээ. ХАА-н бүтээгдэхүүний бэлтгэлийн системтэй холбоотой хэд хэдэн ном бичсэн байна. 1996 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1984 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats