Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАШДОНДОГ Жамбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДОНДОГ Жамбын
/1941/. Булган аймгийн Бүрэгхангай сум. Чөлөөт уран бүтээлч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-05-18.№91/.
    1963 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, 1975 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Намын дээд сургууль төгсчээ. Хэвлэл, мэдээллийн байгууллагад нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгч, редактор, тэргүүнээр 40 гаруй жил ажиллажээ. МЗЭ-ийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч тэрбээр хүүхдийн зохиолын бүхий л төрөл (хүүхдийн дуу, дуурь, кино, жүжиг, шүлэг, орчууга, үргэлжилсэн үгийн зохиол)-өөр мөн 40 гаруй жил уран бүтээл туурвиж буй ажээ. “Тэмүүжин”, “Дэлхийн ээжийн төрсөн өдөр” дуурь, “Модон могой” хүүхдийн уран сайхны кино, “Арав гэж юу вэ”, “Аранзал зээрд” дуу зэрэг бүтээлүүдээрээ 50 гаруй ном хэвлүүлжээ. Үүнээс 14 ном нь гадаадад 2,7 сая гаруй хувиар хэвлэгдсэн байна. 1978 онд “Таван зүс” дууны шүлэг нь үгийн төрөлд дэлхийн хүүхдийн дууны уралдаанд тэргүүн шагнал хүртэж байжээ. Бас орчуулагч бөгөөд хүүхдийн уран зохиолын 36 ном орчуулж бяцхан уншигчдын хүртээл болгожээ. Сүүлийн үед Хүүхдийн соёлын сан хэмээх төрийн бус байгууллага байгуулж буянтай үйлс бүтээж буй ажээ. Мөн нүүдлийн номын сан байгуулан жижиг автобусаар 50 мянга гаруй км аялан хөдөөгийн 60 мянга гаруй хүүхдэд үйлчилсэн байна. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1988 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, мөн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats