Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДУГАРСҮРЭН Нямжавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДУГАРСҮРЭН Нямжавын
/1936/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум. “Хаадын сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-04-19.№60/.
    1956 онд Аж үйлдвэрийн техникум, 1964 онд Москвад Эдийн засгийн дээд сургууль, кино урлагийн хоёр жилийн дамжааг зэрэг төгссөн. 1964-1996 онд аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, соёл урлагийн байгууллагуудад мэргэжилтэн, утга зохиолын ажилтан, редактор, орлогч даргаар ажиллаж байгаад 1996 онд “Хаадын сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус сангаас гаргаж байгаа “Монголын 100 хаан, найман Богд” цуврал номыг эрхлэн хэвлүүлэхэд хүчин чармайлт гаргаж эхний 50-иад ботийг хэвлүүлжээ. Богд судлаачийн хувьд наймдугаар Богд Жавзандамбын тухай хэд хэдэн ном хэвлүүлжээ. Өнгөрсөн зууны 60-аад оноос нэрд гарсан Н.А.Бонк авхайн гайхамшигт бүтээл “Англи хэлийг алхам алхмаар” хоёр боть 65 хх шинэ сурах бичгийг хэвлүүлжээ. Богд хааны музейг сэргээн засварлах сэтгэлээр АНУ-ын “World Monuments Watch” сангаас зарласан дэлхийн уралдаанд өөрийн төслөөр оролцож 3 удаа шалгаран тус сангаас 150 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болж, эхний хэсгийг нь авч Богдын номын сангийн сүмийг засварлуулжээ. 1991-1993 онд ДБАТ-ын орлогч даргаар ажиллаж байхдаа томоохон агуулахын барилгыг хашааны хамт бариулжээ. “Алтан гадас” одон болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats