Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАЛДОРЖ Цэрэндоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЛДОРЖ Цэрэндоржийн
/1953/. Говь-Алтай аймгийн Шарга сум. “Монгол ньюс” ХХК-ийн ерөнхий захирал байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2005-01-19.№09/.
    1977 онд Эрхүү хотын их сургууль, 1987 онд Москвагийн Нийгмийн ухааны академи төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй, түүхийн ухааны докторын зэрэгтэй. 1977-1996 онд “Үнэн”, “Ардын эрх” сонинд сурвалжлагч, тоймч, хэлтсийн дарга, нэгдүгээр орлогч эрхлэгч, эрхлэгчээр, 1996 оноос “Монгол ньюс” ХХК-ийн ерөнхий захирал, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна. 1990-ээд онд нийгмийн амьдралд нөлөөлөхүйц хүчтэй нийтлэл бичиж “Ардын эрх”, “Өнөөдөр” зэрэг өдөр тутман үлгэр болохуйц сонин үүсгэн гаргаж амжилттай авч явсан болон хэвлэл мэдээллийн салбарт шинэ менежмент, шинэ хандлагыг тодорхойлж загвар бий болгожээ. Тэрбээр “Далай ээж цаазын тавцанд”, “Хөвөн тарьж, хүр хорхой үржүүлэгчдээ яах вэ” зэрэг нийгэмд доргио үүсгэсэн олон нийтлэл бичсэн нэрд  гарсан шилдэг нийтлэлч, Монголын сонин хэвлэл нам төвт тогтолцоонд зангидагдаж байсан хэвшлийг халж, төрийн болон чөлөөт хэвлэл үүсэн бүрэлдэх үйлсийг санаачлагч, хошуучлагчдын нэг, төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд бас жүжгийн сайн зохиолч, судлаач ажээ. Уран сайхны кино, драмын жүжиг 10 гаруйг бичиж, туужийн ном хэвлүүлжээ. 1990 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats