Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАЛХЖАВ Лхагвадоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЛХЖАВ Лхагвадоржийн
/1959/. Улаанбаатар хот. “Улаанбаатар” телевизийн ерөнхий захирал. Соёлын гавьяат зүтгэлтэн /2004-11-04.№160/.
    Монгол телевизэд найруулагч, Улаанбаатар телевизийн ерөнхий захирал зэрэг алба ажлыг хашиж байна. Нийслэлийн телевизийг үүсгэн байгуулалцаж нийтлэл, нэвтрүүлгийн бодлого чиглэлийг гардан боловсруулж, боловсон хүчин, техник, технологийн шинэчлэлийг хийснээр орчин үеийн, мэргэжлийн олон талт телевизийг бий болголоо. UBS телевиз бие даан дамжуулах сувагтай болж, эфирийн цагийг нэмэгдүүлэн өдөрт 18 цаг, жилд 6120 цагийн нэвтрүүлэг явуулдаг болжээ. “Уянгын дурсамж”, “Жаахан шарга” зэрэг хэд хэдэн кино концерт, “Шувууд буцах намар” уран сайхны видео кино бүтээсэн байна. Монгол телевизэд байхдаа цуврал олон ангит киног анх бий болгож “Эзэнгүй айл” хэмээх уран сайхны 15 ангит киног бүтээсэн, “Баярын мишээл”, “Дэнж хотойсон өдрүүд” зэрэг нэлээд хэдэн нийтлэл нэвтрүүлгийг санаачлан бэлтгэж явуулсан нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Аян замын теле тэмдэглэл, баримтат кинонууд бүтээсний дотроос “Хожмын дурсамж” кино нь 1992 онд Японд болсон кино наадмын тэргүүн шагнал хүртжээ. Мөн “Бат хаан” түүхэн баримтат кино, “Шувууд буцах намар” уран сайхны кино нь олон улсын кино наадмын шагнал хүртсэн байна. “Би аавтай хүн”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Нарны хаан хүүхдүүд”, “Салхин хээ”, “Эрх саран”, “Талын монгол айл” зэрэг нийтэд түгсэн олон дуу зохиосон хөгжмийн авьяаслаг зохиолч ажээ. Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats