Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МАГВАН Шагдаржавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МАГВАН Шагдаржавын
/1927/.  Завхан аймгийн Алдархаан сум. Олон улсын олимпийн хорооны гишүүн. Соёлын гавьяат зүтгэлтэн /2003-11-20.№184/.
    Улаанбаатарт Багшийн сургууль, МУИС төгсчээ. Монгол хэл бичиг, утга зохиолын багш мэргэжилтэй. 1946 оноос Завхан аймагт сургуулийн багш, захирал, 1957 оноос мөн аймгийн Намын хорооны II нарийн бичгийн дарга, Намын Төв Хороонд  зохион байгуулагч, Соёлын хэлтсийн орлогч эрхлэгч, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1969-1978 онд Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн дарга, 1978-1991 онд Шаазангийн үйлдвэрийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. 1978 онд биеийн тамир спортод үндсэрхэх, нутгархах үзлийг таслан зогсоож чадаагүй, Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш үзлийн эсрэг тэмцээгүй гэсэн асуудлаар намаас хөөхийг сануулан донгодож, ажлаас нь халж, хувийн хэрэгт нь тэмдэглэж улс төрийн талаар хэлмэлдүүлснийг шүүхээс 2000 онд цагаатгажээ. 1977 онд олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдож өнөө хүртэл ажиллахдаа олимпийн үзэл санааг Монголд хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж ирсэн “Энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэнэ” гэсэн тангараг бүхий өндөр хариуцлага, итгэл найдвар хүлээсэн манай гаригийн цөөхөн хүний нэг, анхны монгол иргэн ажээ. Өөрийн хувийн цуглуулгаараа Монголын үндэсний олимпийн музей, олимпийн номын сан, Монголын үндэсний олимпийн академийг үндэслэн байгуулсан байна. Азийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, дэлхийн таэквондогийн холбооны зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүний сонгуультай. Соёл, биеийн тамир, спортын талаар олон ном, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Үндэсний биеий тамирын дээд сургуулийн хүндэт доктороор өргөмжлөгджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, мөн ОУОХ, ЗХУ, БНСЧСУ-ын шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats