Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОНГОРЖАВ Гомбожавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОНГОРЖАВ Гомбожавын
/1937/. Архангай аймгийн Өндөр-Улаан сум. Ахмад сэтгүүлч. Соёлын гавьяат зүтгэлтэн /2003-09-03.№163/.
    1960 онд МУИС, 1974 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль төгсчээ. Химич, эрдэс судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Геологи шинжилгээний байгууллагад ажилтан, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийн редакцид зохиогч редактор, “Үнэн” сонины газарт утга зохиолын ажилтан, Монгол мэдлэгийн их сургуульд багш зэрэг алба ажлыг хийсээр иржээ. Уран бүтээлийн ажлаа 1970-аад оноос эхэлж судалгаа, сурталчилгаа, танин мэдүүлэхүйн чиглэлээр голлон туурвиж, “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”, “Есөн эрдмийн мэргэд”, “Монголчуудын уламжлалт идээ ундаан” /2 боть/ зэрэг 20-иод боть ном хэвлүүлж, ”Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” /3 боть/, Монголын нэвтэрхий толь” /2 боть/-ийн зохиогч, редактор, ахлах редактораар ажиллаж, “Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал”, “Монголын соёлын түүх” /3 боть/-ийг зохиолцож, “Мэргэдийн 1000 сургааль”, “Оньч мэргэн үгс”, “Мэргэдийн үг сургааль” зэрэг томоохон бүтээлийг хамтарч хийжээ. Химич, минералогич, угсаатны зүйч, нэвтэрхий тольч, сэтгүүлч, нийтлэлч зэрэг тал бүрийн өргөн мэдлэгтэй, нөр хөдөлмөрч, баялаг судлагдахуунтай энэ сэхээтэн Монголын өв уламжлал, ёс заншил хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, Монгол мэдлэгийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүний сонгуультай, профессор цолтой соён гэгээрүүлэгч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats