Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПҮРЭВ Санжийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВ Санжийн
/1941/. Говь-Алтай аймгийн Дарви сум. Монголын радиогийн  урлаг, соёлын албаны дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2002-07-05.№94/.
    Худалдааны техникум, Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Налайхын нүүрсний уурхайд уурхайчин, ХЗЭ-ийн ажилтан, “Утга зохиол, урлаг” сонины нарийн бичгийн дарга, Монголын радиод редактор, ахлах редактор, урлаг, соёлын албаны дарга зэрэг алба ажлыг хийж иржээ. 1963 оноос уран бүтээлээ эхэлж өгүүллэг, тууж, романууд нь Монголын хүүрнэл зохиолд өвөрмөц аясаараа зохих хувь нэмэр оруулжээ. “Эх газрын чулуу” /хоёр дэвтэр/, “Усны гудамж”, “Эргүүлэг”, “Алаг заяа” зэрэг хэд хэдэн роман, олон арван өгүүллэг, тууж, кино туурвиж дээр дурдсан романуудаас гадна “Уулын цуурай”, “Оноо илүүдэхгүй”, “Уулын намар”, “Гурван говийн зэрэглээ”, “Уул усны дуудлага”, “Би их уулын эрх хүү” гэхчилэн олон ном хэвлүүлж, “Суварган цэнхэр уул”, “Загийн алим”, “Мартагдсан дууль”, “Тэнгэр мэднэ”, “Салж чадахгүй хайр”, “Нарны орон Алтай” зэрэг уран сайхны болон баримтат хэд хэдэн кино, “Уйлах миний жаргал гэж үү”, “Бүрдийн тойром” зэрэг радио жүжиг зохиож нийтийн хүртээл болгосон байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагад олон жил ажиллаж уран сайхны шилдэг нийтлэл, нэвтрүүлэг бүтээсэн нь уншигч, сонсогчдын анхаарал таашаалд зохиолоос нь дутахгүй нийцэн үнэлэгдсэн нэрт сэтгүүлч ажээ. “Азын цэнхэр уул”, “Их усны хаялга” өгүүлэг, туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэний гадна МЗЭ, МҮЭ-ийн шагналт зохиолч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats