Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СУМЪЯА Будын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СУМЪЯА Будын
 /1931/. Дундговь аймгийн Өлзийт сум. СУИС-ийн соёл урлаг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /2000-10-26.№150/.
    1954-1959 онд  Улаанбаатарт Намын дээд сургууль, 1963-1966 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Намын дээд сургуулийн хэвлэл, радио, телевизийн ажилтны ангид суралцаж төгсчээ. “Монгол дахь эрх чөлөөний тэмцэлд В.И.Лениний үзэл санаа нөлөөлсөн нь” сэдвээр 1975 онд түүхийн ухааны дэд докторын зэргийг хамгаалсан байна. 1944 онд 13 настайдаа хөдөлмөрийн гараагаа Дундговь аймгийн гар үйлдвэрийн холбоонд бичээчээр эхэлж, 1948-1954 онд мөн аймгийн захиргаанд бичээч, зааварлагч, 1959-1963 онд “Залуучуудын үнэн” сонинд утга зохиолын ажилтан, МХЗЭ-ийн Төв хороонд хэлтсийн эрхлэгч, Намын Төв хороонд зааварлагч, 1966-1983 онд Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга 1983-1984 онд Намын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, 1984-1990 онд Соёлын яамны сайд, 1990-1992 онд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, улс төрийн зөвлөх, 1992-1994 онд Соёлын яамны зөвлөх, 1994 оноос СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн соёлын салбарын эрхлэгчээр ажиллаж иржээ. Сумдын клубийг өнөөгийн шаардлага хангахуйц соёлын төвүүд болгох асуудлыг шийдвэрлүүлж, 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүх сумын соёлын байгууллагыг хөгжим, техник хэрэгслээр хангаж материаллаг баазыг нь сайжруулсан, урлаг, соёлын мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, СУИС, Соёл урлаг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн, Завхан аймагт хөгжим бүжгийн дунд сургууль байгуулах асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Элдэв шалтгаанаар саатаж байсан “Мандухай цэцэн хатан” кино, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Үйлийн гурван толгой” балет тавигдаж, захиалгаар “Чингис хаан” кино зохиолыг бичүүлж бүтээлгэсэн байна. “Монголын соёлын түүх”-ийг боловсруулах ажлыг санаачлан төслийн удирдагчаар ажиллаж бүхий л ажлыг нь хариуцан 76 хэвлэлийн хуудас, 3 боть суурь бүтээлийг хэвлүүлсэн нь манай орны соёл, шинжлэх ухааны салбарт гарсан нэг томоохон ололт болсон байна. “Монголын нүүдэлчдийн соёл оршихуй, эс оршихуй” хэмээх судалгааны зохиол туурвин нийтлүүлж, “Төрөөс баримтлах соёлын бодлогын шинжлэх ухааны үндэс”-ийг боловсруулалцжээ. Судалгаа сурталчилгааны олон арван өгүүлэл, ном туурвин нийтлүүлж, уран зохиол, дурсамжийн “Хүний зүрх чулуу болдоггүй”, “Бодлын эрхи” номууд хэвлүүлж, Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлийг эмхэтгэн “Гэрэл  сүүдэр” хэмээх ном болгож уншигчдад хүргэсэн байна. Ардын Их хурлын депутатаар хэдэн удаа сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна. МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагдж

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats