Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛИГДЭН Батмөнхийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛИГДЭН Батмөнхийн
/1929/. Хэнтий аймгийн Дархан сум. “MN-Өнөөдөр” сонины тоймч, ерөнхий эрхлэгчийн орлогч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1999-02-11.№33/.
    Цэргийн сургууль, Улаанбаатарт Намын дээд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Нийгмийн ухааны академи төгсчээ. “МАХН-ын гадаад үйл ажиллагаа (1945-1970)” сэдвээр түүхийн ухааны дэд докторын зэргийг 1972 онд, “Социалист нийгмийн улс төрийн системийг боловсронгуй болгох талаарх МАХН-ын үйл ажиллагаа” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг 1983 онд хамгаалжээ. 1945-1960 онд Хэнтий аймагт бага сургуулийн багш, МХЗЭ-ийн Төв хороо, Дундговь аймгийн намын хороонд лектор, Монголын радиод хариуцлагатай редактор, 1960-1983 онд Намын Төв хороонд зааварлагч, суртал нэвтрүүлэгч, Намын түүхийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, Намын Төв хорооны намын байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгч, 1983 оноос Намын Төв хорооны сэтгүүлүүдийн нэгдсэн редакц, “Эдийн засаг” сонин, “Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгч, Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны гүйцэтгэх хорооны дарга, 1990-1993 онд “Ардын эрх” сонины ерөнхий эрхлэгч, 1993 оноос “Ардын эрх”, “Өнөөдөр” сонины улс төрийн тоймч, ерөнхий эрхлэгчийн орлогч зэрэг алба ажлыг хашжээ. Эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил ажиллаж судалгаа шинжилгээний өгүүлэл, ном туурвиж, нийгмийн эмзэг асуудлуудыг тусгасан олон арван нийтлэл, өгүүлэл, тойм бичиж нийтлүүлсний гадна дурдатгалын “Би муу хүн”, нийтлэлийн “Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр” ном хэвлүүлсэн байна. Ардын Их хурлын депутат, Ардын Их хурлын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож, ардчилсан шинэ “Үндсэн хууль”-ийг батлалцсаны гадна МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats