Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САНДУЙЖАВ Пүрэвдоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНДУЙЖАВ Пүрэвдоржийн
/1938/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. Монголын радиогийн улс төрийн тоймч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1998-09-04.№153/.
    МУИС-ийг 1962 онд, ЗХУ-д Намын дээд сургуулийг 1976 онд төгссөн, монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжилтэй. Улаанбаатар хотын 10 жилийн III сургуульд багш, Монголын радиод редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор, нэвтрүүлгийн захиргааны дарга, улс төрийн тоймч зэрэг алба ажлыг хашаад 1998 онд насны тэтгэвэрт гарсан ч 1999 оноос эхлэн “25 дугаар суваг” телевизэд редактораар ажиллаж байна. Уран бүтээлээ 1960-аад оноос эхэлж “Хурын ус”, “Аминчлахуйн учир”, “Гүйгүүл” зэрэг шүлэг, өгүүллэг, “Босоо голчийн бодлого” нийтлэлийн ном, мөн дурдатгалын ном туурвин хэвлүүлсэн байна. Олон жил сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж танин мэдүүлэх, бодрол бясалгалын шинжтэй нийтлэл, нэвтрүүлгүүд бэлтгэж олны сонор оюунд хүргэсэн нэрт сэтгүүлч ажээ. Дууны яруу найргаар гаршиж “Настан буурал эмээ”, “Мартахгүй л явна”, “Тавилан”, “Санахын жаргал” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон, дуулах дуртай олон арван дуугаараа алдаршжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ. Ардын жүжигчин П.Цэрэндагвын төрсөн ах.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats