Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭРЭНДОРЖ Цэенгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Цэенгийн
/1940/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Монголын ерөөлч, магтаалчдын төвийн тэргүүн байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1997-02-24. №31/.
    МУИС төгссөн. 1956 оноос Өмнөговь аймагт барилгачин, усчин, оёдолчин, мужаан, будагчин, 1960 оноос мөн аймгийн Соёлын ордонд жүжигчин, их сургууль төгссөнөөс хойш МЗЭ-ийн хорооны дэргэдэх Ардын үлгэрийн танхимд уран бүтээлч, Монголын ерөөлч, магтаалчдын төвийн тэргүүнээр ажиллаж иржээ. Өмнөговьд байхдаа “Алтан говь” язгуур урлагийн чуулга, Улаанбаатар хотод “Ардын уянга”, “Хан хуур” чуулга, магтаалч, ерөөлчдийн чуулгыг санаачлан байгуулсан байна. Ардын ерөөл, магтаал хэлэхээс гадна өөрөө цэцлэн хэлдэг, уран бүтээлээрээ “Хуурын эгшиг”, “Хуур магнай”, “Түмэндээ өргөх уянга”, “Хурц арслан Дэмүүл”, “Их уулын цэцэг”, “Ухаант хүү” номууд хэвлүүлж, “Монгол магтаалын төрөл зүйлийн хувьсал хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Төрийн ордонд төрийн хан хуур бүтээж залах ёслол санаачилсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажин хэрэгжсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats