Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МЭНД-ООЁО Гомбожавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЭНД-ООЁО Гомбожавын
/1952/. Сүхбаатар аймгийн Онгон сум. Монголын соёлын сангийн ерөнхийлөгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1996-10-23.№208/.
    Улаанбаатарт Багшийн сургууль, УБДС төгсчээ. Монгол хэл, уран зохиолын багш, зохиолч мэргэжилтэй. Сүхбаатар аймагт багш, Монголын радиогийн урлаг соёлын редакцид редактор, ерөнхий редактор, Монголын соёлын сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга зэрэг ажлыг хийжээ. Их шүтээн Мэгжид жанрайсиг бурхныг бүтээхэд идэвх зүтгэл гаргаж, “Мэгжиджанрайсиг” хэмээх ном туурвисан байна. Уран бүтээлээ 1970-аад оны эхэн үеэс эхэлж “Бодлын шувуу”, “Өлзий утас”, “Хуурын магнай”, “Утгын болор сүм”, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй”, “Морин хуурын судар”, “Билгийн мэлмий нээгч”, “Алтан овоо”, “Жиргээ хөөрхөн шувуухай”, “Уулнаас өндөр тэмээ” зэрэг яруу найраг, хүүрнэл зохиолын ном хэвлүүлж, “Гэрэл, сүүдэр” дуурийн цомнол, олон арван дуу бичсэн байна.  Дэлхийн яруу найргийн чуулган болон их хурлуудад оролцож монгол яруу  найргийн уламжлал шинэчлэл, онцлогийн талаар илтгэлүүд тавьжээ. Дэлхийн яруу найрагчдын антологи, олон улсын яруу найргийн сэтгүүлүүдэд шүлгүүд нь хэвлэгдсэн байна. Дэлхийн урлаг, соёлын академийн утга зохиолын доктор /Litt D/ цол, МЗЭ-ийн шагнал, олон улсын яруу найргийн ПЭН клубийн шагнал, олон улсын яруу найргийн орчуулагч, судлаачдын төвийн “2002 оны хамгийн шилдэг яруу найрагч” өргөмжлөл, Грекийн олон улсын утга зохиолын нийгэмлэгийн шагнал, Монгол Улсын 2001 оны шилдэг зохиолч “Алтан өд” зэрэг уран бүтээлийн шагналууд хүртсэн байна. “Их хааны удам” кинонд сайн ноён хан Намнансүрэнгийн дүрд тогложээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats