Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
РАДНААБАЗАР Галбадрахын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАДНААБАЗАР Галбадрахын
/1949/. Завхан аймгийн Сонгино сум. “Монгол марк” компанийн захирал байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1995-01-26.№24/.
    УБДС-ийг төгссөн, зураг хөдөлмөрийн багш мэргэжилтэй. БНХАУ-д марк, үнэт цаасны эх бэлтгэх дамжаанд суралцаж мэргэжил дээшлүүлсэн байна. Хөдөлмөрийн гараагаа 1971 онд Маркийн товчоонд зураачаар эхэлж, “Монгол марк” компанийн захирал, “Титан интернационал” компанийн захирал зэрэг ажлыг хийсээр иржээ. Мянга гаруй марк, мөн төдий тооны ил захидал, дугтуйны эх зургийг зуржээ. 1991 оны дуулиант 20 дугаар тогтоол гарахаас өмнө улсад олон сая төгрөгийн өртэй байсан товчоогоо зах зээлийн үед ухаалгаар удирдаж хоёр жил хагасын хугацаанд өр, зээлгүй болгож, харин ч улсад өгдөг татварын хэмжээгээр дээгүүр ордог байгууллагын нэг болгож өөд татсан байна. Тиймээс  түүний удирдсан “Монгол марк” компани 1994 онд Англи улсын чанарын удирдлагын албанаас дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ явуулдаг гадаадын пүүс, компанид олгодог “Алтан цом”, дипломоор шагнагдсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats