Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ХАСБААТАР Цэвэгжавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХАСБААТАР Цэвэгжавын
/1930-2002/. Улаанбаатар хот. Утга зохиолын шүүмжлэгч, орчуулагч Соёлын гавьяат зүтгэлтэн /1994-12-06.№156/.
    Сэхээтний хөвгүүн энэ хүн бага наснаасаа эрдэм номын мөр хөөж ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд болон 1965-1968 онд ЗХУ-д Нийгмийн ухааны академид суралцаж төгсчээ. 1968 онд “Монголын орчин үеийн роман үүсч хөгжсөн нь” сэдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. 1953 оноос Улсын хэвлэлийн газарт ерөнхий редактор, 1957-1960 онд “Цог” сэтгүүлийн эрхлэгч, 1960-1965 онд “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн монгол хэвлэлийн эрхлэгч, 1968-1971 онд “Үнэн” сонины соёлын хэлтсийн эрхлэгч, 1971-1973 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын тэнхмийн эрхлэгч, МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтэст зөвлөх, 1978-1989 онд МАХН-ын Түүхийн институтын марксизм-ленинизмийн зохиолын орчуулгын редактор зэрэг алба ажлыг 50 шахам жил хашжээ. Уран бүтээлээ 1947 оноос шүлэг бичиж эхэлсэн ч 1950-иад оны дунд үеэс утга зохиолын шүүмжлэл, уран зохиолын орчуулгаар голлон ажилласан байна. Судлал, шүүмжийн “Орчин үе, уран зохиол”, “Утга зохиолын тухай бодол”, “Уран зохиолын учир”, “Судлал, шүүмжлэл”, “Реализмын тухай”, “Уран зохиолын тэмдэглэл” уран нийтлэлийн “Ардын эрхт төр минь”, “Найрамдлын наран үүрд мандаг” болон эрдэмтэн, зохиолч С.Дуламтай хамтран “Утга зохиолын онолын үүд” ном бичиж хэвлүүлсэн байна. А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, Ж.Байрон, Абай Кунанбаев, С.Маршак, А.Твардовский зэрэг дэлхийн болон Оросын сонгодог зохиолчдын олон бүтээлийг орчуулсны дотор Италийн алдарт зохиолч Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс”-ыг бүтнээр нь орчуулж, Монголын уншигчдыг дэлхийн сонгодог уран зохиолын сор болсон бүтээлтэй эх хэлээрээ танилцуулсан байна. Монголын шинэ үеийн уран сайхны орчуулгын дэг сургууль бүрэлдэн тогтоход хувь нэмрээ оруулсан нэрт орчуулагч, утга зохиолын шүүмж судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн байжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats