Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАЯНЗУЛ Магсарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЯНЗУЛ Магсарын
/1928-нас барсан/. Ховд аймгийн Мянгад сум. Улсын төв номын сангийн арга зүйч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1991-12-24. №253/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Соёлын дээд сургууль төгсчээ. Номзүйч мэргэжилтэй. Дээд боловсрол эзэмшсэнээсээ хойш Улсын нийтийн төв номын санд мэргэжилтэн, захирлаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, тус номын санг монгол туургатны номын соёлын нэг голомт, дэлхийн жишигт хүрсэн номын сан болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан байна. 1960-аад оноос утга зохиолын шүүмжлэл сонирхон оролдож гол төлөв романы тухай шүүмж бичиж уран бүтээлээ эхэлжээ. Ч.Лодойдамба, Н.Банзрагч зэрэг зохиолчдын бичсэн романы уран чадварын тухайд бичсэн шүүмж нь Монголын утга зохиолын томоохон ололт болжээ. Утга зохиолын онолын “Монголын уран зохиолын ном зүйн тойм” /1921-1985/ гэсэн найман ботийг хэвлүүлсэн нь судлаач, сонирхогчдын чухал хэрэгцээт бүтээл болсоор байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats