Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САНДАГДОРЖ Дэндэвийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНДАГДОРЖ Дэндэвийн
/1933-1998/. Булган аймгийн Хутаг-Өндөр сум. “Монгол хэвлэл” нэгтгэл, “Соёмбо” хэвлэлийн газрын уран сайхны редактор байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1991-06-08. №97/.
    1955 онд Улаанбаатарт Урлагийн дунд сургууль, 1969 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг төгсчээ. 1955 оноос Архангай аймгийн Багшийн сургуульд багш, Ардын боловсролын яам, Соёлын яам, Шинжлэх ухааны академи зэрэг газруудад хэвлэлийн зураач, уран сайхны ерөнхий редактор, Монголын урчуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, “Дүрслэх урлаг” сэтгүүлийн нарийн бичгийн дарга зэрэг алба ажлыг хашиж байжээ. Олон арван ном, зохиол, эмхэтгэл, цомгийн зураг чимэглэлийг бүтээснээс гадна дүрслэх урлагийн талаар судлал, шүүмжлэл, нийтлэлийн олон бүтээл туурвиж, ардын язгуур урлалыг судалж “Монгол дархан”, “Монгол сийлбэр”, “Монгол эмэгтэйн гоёл”, “Монгол эрэгтэйн гоёл” баримтат кинонууд зохиожээ. 1960-аад онд зураач Нацагдорж, Батсүх нартай хамтран уран бүтэээлийн бичил хамтлаг болж Саналбат нэрээр бүтээл туурвиж эхэлсэн нь манай дүрслэх урлагт шинэ үзэгдэл болж суурь зураасан зургийн олон бүтээл хийсний гадна цаасан цоолбор, хайчилбар, номын чимэглэл урлагт голлох бүтээлээ зориулсан байна. “Эвт дөрвөн амьтан”, “Гурван голын уянга”, “Морьд” зэрэг томоохон бүтээл нь музейн үзмэрийн алтан санд оржээ. “Ардын хувьсгалын 50, 60 жил”, “Өнөөгийн Монгол” зэрэг өнгөт цомог, “Монгол Улсын нэвтэрхий толь” зэрэг олон томоохон бүтээлийн уран сайхны ерөнхий редактораар ажилласан Монгол Улсдаа номын зураг чимэглэлийн томоохон төлөөлөгч бөгөөд Монголын цаасан барын холбоог санаачлан байгуулж удирдаж байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats