Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МЯГМАР Дэмбээгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЯГМАР Дэмбээгийн
/1933-1997/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1989-01-06.№01/, төрийн шагналт /1983/.
    1949-1955 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид, 1969-1971 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж төгссөн байна. 1955 оноос Гэгээрлийн яамны хэвлэлийн тасагт хянагч, Дорноговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод Багшийн сургуульд багш, 1960 оноос “Соёлын довтолгоон” сонины нарийн бичгийн дарга, Уран бүтээлчдийн холбооны Архангай, Завхан аймаг дахь төлөөлөгч, 1962 оноос МЗЭ-ийн хорооны хүүхдийн зохиолын секцийн эрхлэгч, “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, 1980-1988 онд Соёлын яамны жүжиг, киноны зохиолын хэлтсийн дарга, 1988 оноос МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарсан байна. Уран бүтээлээ 1949 оноос эхэлж шүлэг, найраглалын “Тугтай чарга”, “Харанхуй шөнөөр боссон нь”, “Үймэрсэн сэтгэл”, өгүүллэгийн “Өгүүллэгүүд”, “Гоо үзэсгэлэн” эмхэтгэл, “Нийлэх замын уулзварт” роман, “Балын амт”, “Нэгэн байшингийн тууж”, “Газар бид хоёр”, “Үер”, “Тээрэмчин”, “Тээрэмчний охин” зэрэг туужууд туурвиж “Уянгын 10 тууж”, “Цоморлигоо нээсэн цэцэг” ном болгож уншигчдад хүргэжээ. 1970-аад оны үеэс жүжгийн зохиол туурвиж “Нандин эрдэнэ”, “Би яагаад…?”, “Найрын ширээний ууц”, “Нэгэн нярвын паян” зэрэг жүжиг зохиосон нь Монголын шинэхэн үеийн уран зохиолын хөгжилд дутагдаж байсан шинэ өнгө аясыг оруулснаараа тайзны урлагийн эрдэнэсийн санд хүндтэй байр эзэлдэг байна. Дүр, зохиомж, уран сайхны хувьд шинэ өнгө аяс, хэлбэр бий болгож, хүний амьдралын учир утгыг нарийн тунгааж, сэтгэл зүй, ёс суртахууны эгзэгтэй асуудлыг хөндсөн уянгын туужуудаараа манай шинэ утга зохиолын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан уран үгийн нэрт мастер байжээ. Шилдэг бүтээлүүдээрээ 1973 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Үер”, “Газар бид хоёр”, “Тээрэмчин” зэрэг туужаараа 1983 онд төрийн шагнал хүртгэж, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats