Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СОСОРБУРАМ Юндэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СОСОРБУРАМ Юндэнгийн
/1931-1990/. Өмнөговь аймгийн Ноён сум. Өмнөговь аймгийн Соёлын ордны найруулагч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1983-09-29. №183/.
    Багшийн сургууль, Урлагийн сургуульд суралцаж, 1971 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Соёлын дээд сургууль төгсчээ. Театрын найруулагч мэргэжилтэй. 1957 оноос Өмнөговь аймагт клубийн эрхлэгч, соёлын ордон, хөгжимт жүжгийн театрт жүжигчин, бүжгийн багш, найруулагчаар ажиллаж байгаад 1989 онд насны тэтгэвэрт гарсан байна. Соёл урлагийн байгууллагад тасралтгүй 30 шахам жил ажиллахдаа хөдөөгийн соёл урлагийн байгууллагыг хөгжүүлэх, жүжигчид, уран сайханчдын ур чадварыг сайжруулах, хөдөлмөрчдөд урлаг, соёлоор үйлчлэх, тэдний соёл, гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэхэд хүч чадал, авьяас билгээ зориулсан байна. “Учиртай гурван толгой”, “Хөхөө Намжил” дуурь, “Монгол бүжиг”, “Жонон хар”, “Цүү хаях”, “Сансрын уудамд” зэрэг олон арван жүжиг, бүжгийг найруулан тоглуулж, өөрөө “Далан худалч”, “Ялалтын жигүүр”, “Тамирын бэр”, “Будамшуу” жүжиг, “Ацаг шүдний зөрүү” киноны дүрийг бүтээсэн байна. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats