Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭРЭНДАГВА Дамбасүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДАГВА Дамбасүрэнгийн
/1922-1999/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум. “Үнэн” сонины орлогч эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1982-10-02. №232/.
    1937 онд Алтанбулаг хотод байгуулагдсан лам хүүхдүүдийн бага сургуульд орж, хойтон нь Улаанбаатар хотод Худалдааны техникумд ирж суралцаж 1941 онд төгсөөд Баян-Өлгий аймгийн Хоршоодын холбоонд барааны мэргэжилтнээр томилогдон очиж ажиллажээ. Тэндээс цэргийн албанд татагдаж Цэргийн нисэх ангид цэрэг сурагч болж, улмаар 1943-1945 онд нисэхийн сургуульд суралцаж төгсөөд нисэх хүчний бага, ахлах нисгэгч, нисэх хэсгийн дарга зэрэг алба ажлыг хийж 1949 онд бэлтгэл хошууч, нисгэгчээр халагдсан байна. Ингээд “Үнэн” сонины газарт сонин гаргагчаар орж хэвлэл, мэдээллийн ажилтан болох замдаа оржээ. Үүнээс хойш сониныхоо сурвалжлагч, хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1956-1960 онд ЗХУ-д “Үнэн” сонины сурвалжлагч /анхны/, 1958-1960 онд МОНЦАМЭ агентлагийн гадаад мэдээний хэлтсийн даргаар ажиллаад 1960-1964 онд Москвад Коммунист намын дээд сургуульд суралцаж сэтгүүлч мэргэжил, улс төрийн дээд боловсролтой болсон байна. 1964-1965 онд Монголын радиогийн ерөнхий редактор, 1965-1968 онд МРТУХ-ны орлогч дарга, 1968-1981 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн орлогчоор ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэх, залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, ажил мэргэжилд нь дадлагажуулахад зохих хувь нэмэр оруулсан удирдах ажилтан, нэрт сэтгүүлч байжээ. “Сонин хамтын зохион байгуулагч”, “Тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл зүйл”, “Монголын тамирчид” зэрэг хэд хэдэн ном бичиж, “Сонины үгийн цаана” гэх мэт номуудыг орчуулж, олон номыг редакторлаж хэвлүүлсэн байна. Соёл, гэгээрлийн ажилтны ҮЭ-ийн Төв хорооны тэргүүлэгч, МЗНН-ийн бүгд хурал, Ардын хянан шалгах хорооны гишүүнээр сонгогдож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одон, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, ОХУ-ын медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats