Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОРЖСҮРЭН Содовын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖСҮРЭН Содовын
/1925/. Төв аймгийн Угтаал сум. Улсын драмын академик театрын тайзны машинч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1981-11-04. №388/.
    1940 онд 15 настайдаа Улсын төв театрт зарлагаар орон хөдөлмөрийн гараагаа эхэлж 1941 оноос театрынхаа баримлын ажилд оролцож, 1942 оноос тайзны засалч, улмаар тайзны машинч, эрхлэгч зэрэг ажлыг 40 гаруй жил хийгээд 1986 онд насны тэтгэвэрт гарчээ. Анх Гольдины “Хоёр эзний ганц зарц” жүжгийн тайзыг засалцсанаас хойш “Гайхамшигт лимбэ”, “Залуу эх Замбага”, “Шарай голын гурван хаан”, “Учиртай гурван толгой”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Далан худалч”, “Кавказын цэрдэн тойрог”, “Эхийн тал” гэх мэтээр 140 гаруй уран бүтээлийн тайз заслыг хийсэн ажээ. Дөрвөн цаг тоглодог “Отелло”-гийн тайзыг найман цаг засдаг, “Гамлет”-ын 42 баганын 42 дахийг л олж босгохгүй бол бусад нь босдоггүй зэрэг нарийн, нүсэр ажиллагаатай тайзуудыг засч байжээ. Театрын тайзны өвөрмөц онцлог, механизмыг бүрэн эзэмшиж, тайзнаа тавигдсан аливаа жүжгийн чимэглэлийн уран сайхны нэгдлийг хэвээр хадгалах, түүнийг тухайн жүжгийн гол бүрэлдэхүүн хэсэг байлгахад ямагт хариуцлагатай бүтээлчээр хандаж, жүжгийн чимэглэлийг угсрах дарааллын систем боловсруулан мөрдсөнөөр уран бүтээлүүдийг уран сайхны өндөр түвшинд байх боломжийг хангаж байжээ. Хөдөлмөрийн хүндэт медалиар гурван удаа, Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats