Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМСРАЙ Цэндийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМСРАЙ Цэндийн
/1918-1990/. Баянхонгор аймгийн Жаргалант сум. “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1980-11-06. №269/, төрийн шагналт /1947/.
    1930-1933 онд Улаанбаатарт үлгэр жишээ дунд сургуульд суралцаад Улаан-Үдийн монгол рабфакт очиж суралцан 1937 онд төгсчээ. Улмаар Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-ийг 1942 онд, МУИС-ийг 1952 онд, Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурыг 1962 онд тус тус дүүргэжээ. “Монгол оронд морин өртөөний албан үүргийг халж, орчин үеийн тээвэр байгуулсны эдийн засгийн нөхцөлүүд” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1962 онд хамгаалжээ. 1938-1942 онд Мал, тариалангийн яаманд орчуулагч, 1942-1948 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн дарга, 1948-1950 онд Гэгээрлийн яамны сайд, 1950-1959 онд Намын Төв хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн сонгодог зохиолыг орчуулах зөвлөлийн ерөнхий редактор, Намын түүхийн институтын орлогч захирал, 1962-1963 онд Гадаад явдлын яаманд ерөнхий нарийн бичгийн дарга, 1963-1984 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, 1984-1985 онд БНПАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна. Ардын боловсролыг хөгжүүлэх, Марксизм-Ленинизмийн сонгодог бүтээлийг олон түмний хүртээл болгох, сонин хэвлэлийн газрыг бэхжүүлэхэд эрдэм мэдлэг, хүч авьяас, туршлагаа зориулсан удирдах ажилтан, нэрт орчуулагч, шилдэг нийтлэлч байжээ. 1953 онд Солонгос дахь дайны галыг зогсоох Солонгос, Хятад, Америкийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болон дайны галыг зогсоосон үйл явдлыг буюу манай улсын сэтгүүлчдээс олон улсын хэмжээний ийм томоохон түүхэн үйл явдлыг анх удаа сурвалжилжээ. “Үнэн” сонины улс төрийн тэргүүн өгүүлэл хэдэн зуугаас гадна гадаадын хэвлэлд Монгол Улсынхаа тухай олон арван өгүүлэл бичиж нийтлүүлжээ. И.В.Сталины “Ленинизмийн асуудлууд” зохиолыг орчуулахад идэвхтэй оролцсоны дээр хариуцлагатай редакторласан учир төрийн шагнал хүртсэн байна. Ардын Их хурлын депутатаар олон удаа сонгогдож, МАХН-ын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүн, мөн Монголын сэтгүүлчдийн холбооны хорооны дарга, Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр нэг биш удаа сонгогджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ. Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Цогзолмаагийн нөхөр, гавьяат жүжигчин, төрийн шагналт Н.Сувдын аав.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats