Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАГВАЖАМЦ Пагамын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГВАЖАМЦ Пагамын
/1933/. Улаанбаатар хот. Улаанбаатар хотын Багшийн сургуулийн багш байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1979-12-27. №391/.
    УАДБЧ-д хөгжимчин, хөгжмийн ерөнхий удирдаач, Багшийн сургуульд багш, Соёл гэгээрлийн дунд сургуульд хөгжмийн салбарын эрхлэгчээр тасралтгүй 50 гаруй жил ажиллаад насны тэтгэвэрт гарсны дараа үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгыг байгуулалцаж, МҮЭ-ийн соёлын төв ордны “Хөгжмийн эгшиглэн” хамтлагийн ахлагч, уран сайхны удирдагч, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжмийн багшаар нэлээд хэдэн жил ажиллажээ. УАДБЧ-д удирдаач байхдаа холимог найрал хөгжмийг нь их бүрээ, бишгүүр, эвэр бүрээ, дуударам зэрэг хөгжмийн зэмсгүүдээр баяжуулан үндэсний найрал хөгжим болгож өргөтгөсөн байна. Энэ үеэсээ эхлэн ДЗО-ны V, VI, VIII, IX их наадамд оролцож, Африкийн орнуудад Бизегийн “Кармен” дуурийн оршлоос эхлээд дан хөгжмийн чуулга, ардын дууны найруулга, шанз, ёочингийн хоршил, бишгүүр, дуудармын гоцлолыг удирдан тоглуулж, монгол үндэсний хөгжмийн урлагийг сурталчилсан байна. “Говийн дуу”, “Хангайн дуу”, “Алтайн дуу” сэдэвчилсэн концертын хөгжмийг удирдаж, нэгдэлжсэний 20 жил, МБАТ-ний урлагийн таван удаагийн их наадмын концерт, оюутан сурагчдын болон Монголын пионерийн байгууллагын 40, 50, 60 жилийн ойн концертыг найруулжээ. “Хувьсгалын тухай удиртгал”, “Соёлын туяа”, “Багшийн магтуу” зэрэг дан хөгжмийн зохиол, “Залуу нөхөд минь сонсоорой”, “Дассан сэтгэл” гэх мэт уянгын 60 гаруй дуу зохиосон байна. МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, ДЗО-ны их наадмуудын алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats