Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГАЙТАВ Цэвэгмидийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЙТАВ Цэвэгмидийн
/1929-1979/. Өвөрхангай аймгийн Богд сум. Яруу найрагч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1979-01-08.№02/, төрийн шагналт /1961/.
    Улаанбаатар хотод Санхүүгийн техникум, УБДС төгсчээ. 1948 оноос УТК-т мэргэжилтэн, “Пионерийн үнэн” сонинд сурвалжлагч, нарийн бичгийн дарга, “Үнэн” сонин, “Хүмүүжил жигшил” сэтгүүлд утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, 1972 оноос нас бартлаа МЗЭ-ийн хороонд залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор ажилласан байна. Уран бүтээлээ 1947 оноос эхэлж анх “Галын наадам” гэдэг найман шад шүлэг нийтлүүлж, улс төр, иргэний уянгын олон зуун бүтээл туурвиж 1953 онд “Шүлгүүд” хэмээх эхний номоо хэвлүүлснээс хойш “Хорлоогийн Чойбалсан”, “Улаан туг”, “Дамдины Сүхбаатар” /хоёр дэвтэр/, “Яруу найргийн шинэ жил”, “Гэрэл хөшөө”, “Гэрэл цацарсан мөр”, “Гэрэлт тэнгэрийн дор”, “Хүний хувь зохиол”, “ХХ зуун”, “Хорин тавт”, “Ленин бидэнтэй”, “Карл Маркс”, “Сүхбаатарын орноор”, “Номын уурхай”, “Хувьсгалын зам”, “Дайн, энх”, “Фридрих Энгельс”, “Гүн галуутайн хүү”, “Сайхан эх орон”, “Би өөрөө”, “Хөдөлмөрийн сүлд”, “Галын наадмаас гал туг” зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлүүлсний гадна шилмэл зохиолын дөрвөн боть нь хэвлэгдсэн байна. “Дамдины Сүхбаатар” туульсын найраглал нь туурвисан арга маяг, оновчтой хурц дүр, дүрслэлийнхээ хувьд үндэснийхээ уран зохиолд шилдэг бүтээлийн нэг болсон учир бүрэн дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орж, их, дээд сургуулийн оюутны уран зохиолын түүх, утга зохиолын лавлахад оржээ. МЗЭ-ийн болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэж, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats