Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЯВУУХУЛАН Бэгзийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЯВУУХУЛАН Бэгзийн
/1929-1982/. Завхан аймгийн Жавхлант сум. Яруу найрагч. Соёлын гавьяат зүтгэлтэн /1979-01-08. №02/, төрийн шагналт /1967/.
    1949 онд Улаанбаатарт Санхүү, эдийн засгийн техникум, 1959 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. Архангай аймагт нягтлан бодогч, НАХЯ-ны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагч, “Улаанбаатарын мэдээ” сонины хариуцлагатай эрхлэгч, МЗЭ-ийн хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолч, мөн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Уран бүтээлээ 1949 оноос эхэлж “Бидний хүсэл”, “Цэнхэрмандлын тэнгэр дор”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Хээр хоносон сар”, “Намрын мөнгөн өглөө”, “Тэхийн зогсоол”, “Ээлтэй сэлэм”, “Үд дундын тэнгэр”, “Дэлхий”, “Бүсгүй хүнийг хайрлах сэтгэл”, “Түүвэр зохиол” /3 боть/ зэрэг номууд хэвлүүлсэн. “Ялалтын жигүүр”, “Цусны өнгө улаан” драмын жүжиг бичиж тоглуулсан байна. Горькийн сургуульд суралцсанаар Монголын яруу найрагт эмзэг мэдрэмж, хайр сэтгэлийн тансаг уянга, сэтгэхүйн гүнзгийрлээр шинэчлэл хийж 1960-аад оноос олон залуу авьяастныг араасаа дагуулж их утга зохиолд оруулсан нь өнөөгийн нэрт зохиолчид болоод байна. 1960-аад оны эхний хагаст МУИС-ийн дэргэд утга зохиолын оройн дээд сургууль санаачлан байгуулж хичээллүүлэн нэг удаагийн төгсөлт хийсэнд тухайн үеийн олон зохиолч суралцаж мэдлэг, боловсролоо зузаатгаж, уран чадварын хувьд ахиц дэвшил хийснээр Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд нэмэр түлхэц болсон байна. Зохиол бүтээл нь дэлхийн 70-аад хэлнээ орчуулагдсаныг Монголын яруу найргийн ололт гэж үзэх нь зүйд нийцэх бөгөөд нас барахад нь зарим орны хэвлэлд “Дорнын их яруу найрагч” хэмээн үнэлэн тодорхойлсон нь үүнийг бататгана. Ли Бай, Гете, Мирзо Турсан Заде, А.Софронов зэрэг дорно, өрнийн хийгээд ЗХУ-ын алдарт зохиолчдын шүлэг, найраглалуудыг эх хэлнээ орчуулж тусгай номууд хэвлүүлсэн байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats