Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАМДИНСҮРЭН Даржаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНСҮРЭН Даржаагийн
/1918/. Говь-Алтай аймгийн Тонхил сум. Кино үзвэрийн хэрэг эрхлэх газрын кино техникч байхдаа Соёлын гавьяат зүтгэлтэн /1977-11-16. №213/.
    1939 онд Улаанбаатар хотод “Ард” кинотеатрт суудал олгогч, билет шалгагч, зарлал наагчаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Энэ ажлынхаа зав чөлөөгөөр кино механикч Л.Жамц /СГЗ/-ыг дагалдаж кино механикчийн хоёрдугаар зэрэгтэй болсон цагаас хойш энэ ажлыг дагнажээ. 1940 оноос Намын Төв хорооны суртал ухуулгын бригадад 30-аад удаа оролцож хөдөө орон нутгаар аялан кино гаргаж ухуулга таниулга хийж явсан байна. ЗХУ-аас 1950-иад оны эхээр ЗХУ-тай соёлоор харилцах Монголын нийгэмлэг /МОКС/-т кино гаргах иж бүрэн хэрэгсэлтэй автобус бэлэглэсний анхны механикчаар ажиллажээ. 1940-1950 онд төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж Улсын ударник болжээ. V таван жилийн төлөвлөгөөг нэг жил нэг сард, VI таван жилийн төлөвлөгөөг 3 жил 6 сард биелүүлжээ. “Ард” кинотеатр 1940 онд шинээр тавьсан “КЗС-22” гэдэг хос суурин аппаратыг 22 жил ашиглаад 1962 онд “КНТ-1”, “КНТ-2”, “КНТ-3” аппаратаар сольж угсрах ажлыг гардан хийлцжээ. Нүүдлийн дэлгэц санаачлан дэлгэрүүлсний гадна киноны актлагдсан 14 мотор, 18 аппаратыг засварлаж ашигласнаар улсад ихээхэн хэмнэлт оруулсан байна. Ажил мэргэжилдээ 50 гаруй хүнийг дагалдуулан сургажээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр хоёр удаа шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats